КОМПАНИЙН ТУХАЙ
Ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн үйлчилгээ
Пропер Ти Рийл Эстэйт ХХК (PMC Property Real Estate) нь үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнесийн ёс зүйг баримталж, шударга, соёлтой, хариуцлагатай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг. Бид Улаанбаатарын зах зээлээс гадна Тайланд, Дубай, АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн боломжийг Монголын харилцагчдад хүргэдэг.
Компанийн нэр
Пропер Ти Рийл Эстэйт ХХК
PMC Property Real Estate
Үүсгэн байгуулагдсан
2020 оны 5-р сар
Улаанбаатар хот
Зөвшөөрөл
СЗХ-ны зөвшөөрөл
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллага
Чиглэл
Дунд, өндөр зэрэглэлийн ҮХХ
Худалдаа, түрээс, түрээсийн менежмент
Хамрах хүрээ
Монгол ба олон улс
Тайланд (Пукет, Бангкок), Дубай, АНУ
Чанарын удирдлага
ISO 9001:2015
Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн

PMC-ийн хамт олон
Бидний замнал
2020
Пропер Ти Рийл Эстэйт ХХК 5-р сард Улаанбаатарт үүсгэн байгуулагдсан
2022
Олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, түрээсийн менежментийн үйлчилгээг нэвтрүүлсэн
2023
Banyan Group-тэй түншилж эхэлсэн, ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн
2025
АНУ-ын BayView Residential компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан
2026
Banyan Group-ийн Улаанбаатар дахь 3 дахь удаагийн борлуулалтын арга хэмжээг PMC хамтран зохион байгуулсан. Тайландын Пукет арал дээр PMC Management in Phuket менежментийн компанийг байгуулсан.
«Өнөөдрийн хамтын ажиллагаа — ирээдүйн үнэ цэнэ»
Захирлын мэндчилгээ
Итгэлцэлд суурилсан, тогтвортой түншлэл

Л. Дөлгөөн — Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
Эрхэм харилцагч, хамтрагч танаа,
Би АНУ-ын Лос-Анжелес хотын Pacific States University-д үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд 2013 оноос хойш энэ салбарт тасралтгүй ажиллаж байна. Мэргэжлийн замналаа MCS Property компанид борлуулалтын ажилтнаар эхлүүлж, ASEM Villa, Bella Vista, Buddha Vista зэрэг өндөр зэрэглэлийн төслүүдийн борлуулалтад идэвхтэй оролцсон. 2017–2018 онд Италийн хөрөнгө оруулалттай Porta Bianca төслийн үндсэн борлуулалтыг амжилттай гүйцэтгэсэн.
Эдгээр мэдлэг, туршлагадаа тулгуурлан 2020 онд Пропер Ти Рийл Эстэйт ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэй, үндэсний хэмжээний үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллага юм. Бид дунд болон өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, түрээсийн менежментэд мэргэшсэн багтай ажилладаг.
2022 оноос гадаадын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын стандарт, харилцагчийн эрх ашгийг дээдэлсэн бодлогын хүрээнд чанартай, бодит шийдэл бүхий үйлчилгээг санал болгож ирсэн.
Цаашид бид зуучлалаас гадна хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ зэрэг урт хугацааны үнэ цэнийг бий болгох иж бүрэн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байна.
Магистр
Үл хөдлөх хөрөнгийн менежмент, Pacific States University (АНУ)
2013
Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж эхэлсэн
2020
Пропер Ти Рийл Эстэйт ХХК-ийг үүсгэн байгуулсан
АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ЗОРИЛГО
Олон улсын зах зээлд Монголыг төлөөлөх
Алсын хараа
Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Монгол Улсыг төлөөлөх тоглогчдын нэг болох.
Эрхэм зорилго
Харилцагчийн хэрэгцээнд нийцсэн үл хөдлөх хөрөнгийн шийдлийг дэвшилтэт технологи, мэргэжлийн үйлчилгээгээр санал болгож, хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, өсгөхөд хувь нэмэр оруулах.
Бидний үнэт зүйлс

Мэргэжлийн ёс зүй

Манлайлал

Ухаалаг шийдэл

Инновацлаг хамт олон

Үр дүнд чиглэсэн ажиллагаа

Хамтын ажиллагааг дээдлэх
Чанарын бодлого
Бид стратегиа оновчтой тодорхойлж, бодлогын баримт бичгүүдээ стандартад нийцүүлэн боловсруулж, чадамжтай хүний нөөцөөр багаа тэлж, санхүүгийн тогтвортой байдлаа хангах замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн, байгууллагын нэр хүнд, харилцагчийн сэтгэл ханамжийг тасралтгүй дээшлүүлнэ.
ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
Яагаад PMC гэж?
ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо
Бид үл хөдлөх хөрөнгийн салбарт ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхдагч компаниудын нэг. Үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулж байна.
CRM систем — Bitrix24
Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, харилцагчийн үйлчилгээний явцыг Bitrix24 системээр бүртгэж удирддаг. Мэдээлэл солилцоо шуурхай, үйл ажиллагаа баримтжиж, зөвлөмжийг бодит өгөгдөлд тулгуурлан гаргадаг.
Мэргэжлийн баг
Ажилтнууд, агентууд тогтмол сургалтад хамрагдаж, мэдлэгээ байнга шинэчилдэг. Борлуулалт, менежментийн чиглэлээр туршлагатай, мэргэшсэн баг.
Хуулийн үйлчилгээ
Гэрээ хэлцэл болон бусад асуудлыг шийдвэрлэхэд хуулийн фирмтэй хамтран ажилладаг. Баримт бичгийн бүрдүүлэлт, маргааны асуудалд шуурхай арга хэмжээ авдаг.
Гадаад хамтын ажиллагаа
Тайландын Banyan Group Residences, Anchan, Sansiri, Origin зэрэг хөгжүүлэгчдийн 10 гаруй төслийн борлуулалтад албан ёсоор хамтран ажилладаг. 2025 оны 12-р сард АНУ-ын BayView Residential компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Хамтран ажилласан томоохон төслүүд
Хамтдаа үнэ цэнэ бүтээе
Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, гадаадад хөрөнгө оруулах аливаа асуудлаар бидэнтэй холбогдоорой.
Lapland хотхон
Premium Group
Great Stone Hill Resort
Хаус хотхон
Монод Вилла Престиж
Вилла хотхон
Misheel City
Орон сууцны хотхон
Four Season Garden
Орон сууцны хотхон