PMC Management in Phuket албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо!
- Byambasan Buyanbaatar
- Jul 3
- 1 min read
Тайланд Улсын хууль тогтоомжийн дагуу үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах компанид дотоодын хувьцаа эзэмшлийн шаардлага байдаг.
Үүний хүрээнд PMC компани Пукетэд олон жилийн турш Property Management чиглэлээр амжилттай ажилласан туршлагатай түнш байгууллагатай хамтран PMC Management in Phuket компанийг байгуулж, албан ёсны бүртгэл, бичиг баримтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Удахгүй Soft Opening-оо зохион байгуулж, Пукет болон Монголын зах зээлд Property Management үйлчилгээгээ албан ёсоор хүргэх гэж байгаадаа баяртай байна.
Манай харилцагчдад үзүүлэх хамгийн том давуу тал нь:
PMC-ээр дамжуулан Пукетэд үл хөдлөх хөрөнгө худалдан авсан харилцагчид өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг PMC Management in Phuket компаниар дамжуулан мэргэжлийн түвшинд түрээслүүлэх, түрээслэгч олох, өдөр тутмын менежмент, үйлчилгээ, хяналт, тайлангаа нэг цэгээс авах боломжтой болно.
Ингэснээр хөрөнгө оруулалтаа алсаас ч найдвартай удирдуулж, түрээсийн орлогоо илүү үр ашигтайгаар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Бид Монголын хөрөнгө оруулагчдад зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдах бус, худалдан авалтын дараах менежмент, түрээсийн үйлчилгээ хүртэл цогц шийдлийг хүргэхийн төлөө ажилласаар байх болно.
7510-1580





Comments