top of page
Search

Л. Дөлгөөн "Дээвэр" холбооны ТУЗ-д нэр дэвшин гишүүнээр сонгогдлоо.

Updated: May 16, 2023


Анх 2021 оны 12 сард Үл хөдлөх хөрөнгийн салбарт бизнес эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 100 орчим компанийн төлөөлөл нэгдэж Дээвэр холбоог байгуулж байжээ. 2022 оны 12 сард бүх гишүүдийн хурлаар дүрмээ шинэчлэн холбооны ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл болон ТУЗ-ын гишүүдийг шинэчлэн сонгосон.


"Пропер ти рийл эстэйт" компаний захирал, PMC Mongolia брэндийн үүсгэн байгуулагч Л. Дөлгөөн нь үл хөдлөх хөрөнгийн менежментээр АНУ-д магистерын зэрэг хамгаалж ирээд энэ салбартаа 2013 оноос буюу 10 орчим жил ажиллажээ.

2 жилийн өмнөөс Дээвэр холбоонд элсэж, Пи ар, маркетинг, олон нийттэй харилцах хороонд ажиллаж, салбарын хөгжлийн төлөө хорооныхонтойгоо "Дээвэр" 10 цуврал нэвтрүүлгийг продюсерлан бүтээхээс гадна, агент брокеруудыг дэмжих өглөөний уулзалтыг санаачлан оролцож, багагүй ажлын ард гарчээ.

Өнөөдөр "PMC Mongolia" брэндийг бий болгож, Пропер ти дотоодын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниа удирдан ажиллаж байна. Энэ салбарт хийсэн ажил хэлэх үгтэй болсоор л байна, цаашид ч салбарын хөгжлийг дараагийн түвшинд хүргэхийн төлөө мэдлэг чадвараа хуваалцан ажиллахаар Үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес эрхлэгчдийн нэгдсэн Дээвэр холбооны УЗ-д нэр дэвшин гишүүнээр ажиллаж байна.


 
 
 

Kommentare


© 2024 PMC, by Digital solution, Momade agency

bottom of page