top of page
Search

Орон сууц худалдан авагчдын гаргадаг түгээмэл 5 алдаа

Ойрын таван жилд зөвхөн нийслэл хотод л гэхэд 210 мянган өрх дэд бүтцийн системд бүрэн холбогдсон тохилог орон сууц худалдан авах хэрэгцээ байгааг “Тэнхлэг зууч” ХХК судлан тогтоожээ.

Тэгвэл амьдралдаа хийх хамгийн том худалдан авалтын нэг болох үл хөдлөх хөрөнгөө та хэрхэн сонгож авдаг вэ? Сонголтод тань туслах үүднээс “Орон сууц худалдан авагчдын гаргадаг түгээмэл 5 алдаа”-г онцолж байна.

Барилгын компанийн түүхийг судалдаггүй

- Худалдан авах гэж буй ҮХХ тань баталгаатай эсэхийг нягтлах хамгийн эхний алхам бол тухайн барилгын компанийн түүхийг судлах юм. Өмнө барьсан барилга нь асуудалтай байсан эсэх, хэдэн жилийн туршлагатай, ямар стандартыг баримталдаг талаар тодруулаарай.

Байршлыг өнгөц дүгнэдэг

- Байршлыг чухалчилдаг хүмүүс бий ч, нөгөө талдаа өндөр ач холбогдол өгдөггүй худалдан авагчид олон. Хэрэгцээт бүх зүйлтэйгээ ойр байхыг сайн байршил гэж үзэхээс гадна газар нь намагтай юу, газар хөдлөлтийн идэвхтэй бүс үү, эргэн тойрон дахь орц, гарц, зам дэд бүтцийн төлөвлөлт хэр хөгжсөн байна вэ гэдгийг судлах шаардлагатай.

Далд чанарын тухай ойлголт муу

- Утас, шугам, хоолой, дулаалга зэрэг нүднээс далд барилгын чанар муугаас үүдэн ус алдах, тогны хүчдэл унах, хөгц үүсэх зэрэг цаг хугацаа болоод мөнгө санхүүгийн хувьд их хэмжээний гарз үүсдэг.

Гэрээгээ гүйцэд уншдаггүй

- Ямар ч хэлбэрээр худалдан авалт хийсэн холбогдох гэрээ, хуулийн заалтыг үг бүрчлэн сайтар унших шаардлагатай. Мэдлэг дутуугаас үүдэн илүү мөнгө төлөх, хугацаа алдах тэр ч бүү хэл залилуулах өндөр эрсдэлтэй.

Шаардлагатай үед мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаас зайлсхийдэг

- Олон жил хурааж цуглуулсан мөнгөө салхинд хийсгээд орхихыг хэн ч хүсэхгүй билээ. Мэдэхгүй зүйлээ мэргэжлийн хүнээс асуун заавар, зөвлөгөө авснаар учирч болох бүхий л эрсдэлээс сэргийлнэ гэдгийг харин зарим худалдан авагчид тэр бүр ойлгодоггүй.





 
 
 

Comments


© 2024 PMC, by Digital solution, Momade agency

bottom of page